Акрелин будаг 59мл
Энэ будагаар хувцас, цаас, модон зэрэг дээр зурж бичихэд хэрэглэж болно. Усан суурьтай. Хооронд хольж өнгө гаргаж болно. Хувцас дээр зурахдаа бэхжүүлэгч хамт хольж хэрэглэх шаардлагатай. Ингэснээр нар салхинд гандахдаа удаан, тогтоц илүү удаан байна.
3 дусал будаг дээр 1 дусал бэхжүүлэгч буюу 3/1 гэсэн харьцаатай багцаагаар хольж будна. Мөн зурсан зураг дээрээ давхар түрхэж өгч болно. Яг зургийн дагуу илүү гаргалгүй түрхвэл хүрээ үүсэхгүй цэвэрхэн харагдана.
Хувцас дээр зурсан тохиолдолд хэрвээ угаах шаардлагатай бол 72 цагийн дараа зөөлөн хүйтэн усаар угааж болно. Зайлшгүй угаах шаардлагагүй бол удаан хугацаанд угаахгүй байх тусам материалдаа шингэж удаан тогтоцтой байна. Угаах үедээ гараар угаавал хүйтэн усаар зөөлөн угаана, угаалгын машинд хийвэл буруу эргүүлж харуулан угаах хэрэгтэй.
Үйлдвэрлэсэн улс Франц