brandДаавууны будаг

Даавуу, жийнсний будаг

20,800₮
Хүргэлттэй

Энэхүү будаг нь даавуу, жийнсэн материалд маш сайн орно.

Ноос, ноолууран материалд өнгө нь буурч орно. Нейлон болон нийлэг материалд орохгүй.


1 сав будаг 80г хэмжээтэй буюу 2 өмд будаж болно. Будсаны дараа угаах бүрт бага багаар гарна. Угаахдаа хүйтэн усаар цайруулагчгүй вок хэрэглэж угаавал тогтоц удаан байна. Цайвар хувцас будахад алаг орох магадлалтай тул хагас эсвэл бүтэн автомат угаалгын машинд будвал жигд орно Заавар дээрээс цэвэрлэх аргыг харна уу. Хэрэв угаалгын машинд будахгүй гэвэл угаалтуур эсвэл хуванцар саванд будаж болно. Будахдаа резинэн бээлий өмсөж ойр ойрхон сайн хөдөлгөж өгөх хэрэгтэй.


Будсаны дараа хуурай үед биед наалдахгүй, бороо усанд их хэмжээгээр норвол гарна. Будсан хувцасны дотор болон гадуур цайвар өнгийн хувцас өмсөх хэрэггүй. Учир нь их үрэгддэг хэсгүүдээр бага зэрэг өнгө нь хувирах магадлалтай.


Каталог дээр байгаа 20 төрлийн өнгөөс гадна өнгө хольж гаргах боломжтой.


Мөн шагай будаж болно. Шагайг тосноос нь сайн салгаж чанаад усанд найруулж чанана.


☝️Санамж

Цайвар хувцасыг ямар ч өнгөөр будаж болно. Бараан өнгийг бараан өнгөөр нь сэргээж болно.


Хувцасны шошго дээр материалын орцыг бичсэн байдаг. 70%-с дээш COTTON материалд сайн орно.


Материалын чанарт өөрчлөлт оруулахгүй учир хэдэн ч удаа будаж өмсөх боломжтой.


Бодисонд гүн түлэгдсэн хувцас жигд орохгүй, өнгөц бол 2-3 удаа будахад жигд болох боломжтой.


Барилгын будаг, силкон болсон хувцас будах боломжгүй.


Будаг, давсаа усандаа маш сайн уусгаж хувцасаа хийнэ үү. Гүйцэд уусаагүй будаг хувцасанд наалдаж алаг болох магадлалтай.


Хувцас дээр наасан наалт болон хэрээсэн лого болон зураг өнгө орохгүй. Та будахын өмнө хэрээсэн логоны утасыг шалгаж хийнэ үү. Ихэнх хэрээсэн лого, зурагны утас нейлонтой байдаг учраас будаг ордоггүй.


Ноос болон ноолууран хувцас будахад өнгө нь буурч ордог. Жишээ нь ягаан өнгөөр цагаан хувцас будахад усан ягаан орно.


Цагаан өнгийн заагдсан материалтай хувцас хараар будахад хар саарал орно.


Алаг, эрээн хувцасыг ямар нэгэн тохирох өнгөөр будахад цулгүй өнгөтэй болохгүй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл